Вагонгүйгээс савладаг Монголын эдийн засаг
2012-04-06

Манайх импортлогч улс. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг гадаадаас импортолдог гэсэн судалгааг эдийн засагчид хэлдэг. Эх орны маань эдийн засаг тэгэхээр хилийн нэвтрүүлэх хүчин чадал тэлэлтийг нь боймолдог парадокс /гаж үзэгдэл/ бий боллоо. Урин дулаан цаг ирж барилгын ажил эхлэх энэ үед барилгын материалын импорт өсч, Замын-Үүд дээр их түгжрэл үүсдэг. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь  “Замын-Үүдийн бараа үйлчилгээг шалган нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогоор Хятадын тал найман замаар бараа эргэлтээ явуулж байхад, манайх ордог, гардаг хоёрхон замтай. Ойрын хугацаанд энэ замыг нэмэгдүүлж, Замын-Үүдийн боомтын ажиллах цагийг уртасгах шаардлагатай байна. Удахгүй Замын-Үүдийн гааль дээр “Рентген-2” аппарат ашиглалтад орохоор гаалийн талаас түгжрэлд нөлөөлдөг хүчин зүйлс багасна. Хэдийгээр энэ асуудал шийдэгдсэн ч түгжрэлд хамгийн их нөлөөлдөг зүйл бол “төмөр зам” хэмээж байлаа. Замын-Үүдээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар руу татах вагоны хүрэлцээгүйгээс ачих буулгах терминал дээр чингэлгийн бөөгнөрөл үүсч эхэлдэг. Энэ байдлаас үүдэн 500 чингэлэг бараа материал хугацаандаа ачигдаж амжихгүй хүлээгдэж байсан удаа ч бий. Замын-Үүдийн терминалууд зогсоо зайгүй ажиллаж байгаа ч чингэлгийн тоо улам нэмэгдэнэ. Замын-Үүдээр Улаанбаатар руу ачуулах чингэлгийн бөөгнөрөл, Хятадын тал, Эрээнд Монгол руу ачуулах чингэлгийн бөөгнөрөл үүсдэг нь өнгөрсөн жилийн өдийд харагдсан. Замын-Үүдийн терминалууд ачааллаа даахаа байж, Хятадаас ирсэн вагонуудын ачааг буулгаж ч амжихаа байж, Хятадын вагонууд шуурхай буцаж чадахгүй, Эрээнд бас чингэлгийн бөөгнөрөл үүсч иргэдийг бухимдуулдаг. Ийм байдлаар 2008 оны түүх дахин давтагдах магадлал байна. Тухайн үед компаниуд бараа материал агуулсан чингэлгүүд 2-3 сарын дараа ирж байсан юм. Ийм байдлаар бараа бүтээгдэхүүнээ түгжрэлд түгжүүлсэн аж ахуйн нэгжүүд бухимдана, хуруу хумсаа хуйхлан байж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн нь муудана гэх мэт олон эрсдэл гарна. Нөгөө талд нийлүүлэлт багасаж, эрэлт нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийг бухимдуулдаг. Монголын эдийн засгийн ерөнхий төлөв ингээд хэдхэн вагонгүйгээс савлаж байгаа юм. Үүний бэлхэн жишээ бол Монгол дахь орон сууцны үнэ. 2008 онд Замын-Үүд дээр хоёр сарын түгжрэл болоход дотоодод орон сууцны үнэ огцом өсөж байсан. Өнгөрсөн онд барилга, уул уурхайн салбарынхан бараа, материал, тоног төхөөрөмж их хэмжээгээр экспортолж байгаа нь Замын-Үүдэд түгжрэл үүсгэсэн гэдгийг олон хүн баталж байгаа юм. Засгийн газар бүтээн байгуулалтын олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлахын тулд өчнөөн мөнгө эдийн засаг руу сул асгадаг хэрнээ хэт өндөр үнийн үндэс болсон энэ боомтийн ачааллыг бууруулахад өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авсангүй. Монголын эдийн засаг вагоны дутагдал, дизелийн түлшний хомсдлоос шалтгааж "гуйвах" гэж дээ. Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн 70 гаруй хувийг явуулж буй Замын-Үүдийн боомт дээр үүсдэг түгжрэлийг замын түгжрэлтэй андуурахаа боливол яасан юм. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
Санал нэг биана. Наадуул чинь мэдэж байгаа зүгээр л боловсролгүй хүмүүсийг мунхруулж байга юм. Хужаа нар дайрия гэвэл төмөр замтай замгүй шууд, ердөө л цөөн хэдэн онгоц явуулаад л хуурай газараар машин явуулаад л ороод ирнэ ердөө л 2 цагийн дотор!! Төмөр замаа дэлхийн стандардад нийцүүлж нарийн зам болгох нь хамгийн зөв!! Бид хойшоо ухарч бус урагшаа дэвшиж алхах хэрэгтэй байна.
2012-04-06
Irgen:
Orosiin tomor zam bdgaaraa bj l bg l dee. Hajuugaar 2 ursgaltai nariin tomor zam Ereenees Suhbaatar hurtel taviil daa. Hytad standartiin zam tavihaar yag yachih geed bgaam be? Hytad dairch orj ireed ezlene ch geh shig maltah yum. Ezlie gevel ter tomor zamtai zamgui l dairahad ezlene bizdee? Harin bid hoid hil deer orosuudiin achaag boognoruuleed muu orosuudaas mongo neheed suuj bval yasiin?
2012-04-06
Санал нэг биана. Наадуул чинь мэдэж байгаа зүгээр л боловсролгүй хүмүүсийг мунхруулж байга юм. Хужаа нар дайрия гэвэл төмөр замтай замгүй шууд, ердөө л цөөн хэдэн онгоц явуулаад л хуурай газараар машин явуулаад л ороод ирнэ ердөө л 2 цагийн дотор!! Төмөр замаа дэлхийн стандардад нийцүүлж нарийн зам болгох нь хамгийн зөв!! Бид хойшоо ухарч бус урагшаа дэвшиж алхах хэрэгтэй байна.
k:
Baliar orosuudaas mun ih bolohiiimdaa. Tumur zamaa orosuudaas salgaagui tsagt ene asuudluud shiidegdehgui.
2012-04-06