АНУ-ын цэргийн нисэх онгоц осолджээ
2012-04-07

АНУ-ын тэнгисийн цэргийн Ф-18 нисэх онгоц Виржиниа мужийн эрэг орчмын нэгэн орон сууцыг мөргөн осолдсон хэрэг явдал гарчээ. Нисэх онгоцны хоёр жолооч шүхрээр үсэрч амжсан бөгөөд хэн нэгэн осолдоогүй байна. Хоёр нисгэгч болон байшинд байсан цөөн хэдэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Тэд азаар хөнгөн шархадсан аж. АНУ-ын тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж энэ осол нь ямар нэгэн санаатай үйлдсэн халдлага бус цэвэр техникийн шинжтэй осол хэмээжээ. Хоёр нисгэгчийн нэг нь багш, нөгөө нь тэнгисийн цэргийн сонсогч байсан аж. Тэд сургалтын нислэг хийж яваад ийнхүү осол гаргажээ. О.Нар
Shuud.mn
Сонин хачин
хэрэв ямар нэгэн осол гарсан бол тэрийг шалтгааныг мөрдөн шалгах нь мэргэжилтнүүдийн үүрэг бөгөөд дүгнэлтийг харин цэвэр улс төрчид мэдээллэдэг
2012-04-08
chi yaah gej unshsan yum? ene bol yertontsiin sonin hachin! albatai yum shig click hiij unschaad gutsdag haltaruud orovdmoor yuma!
2012-04-07
хэнд хэрэгтэй мэдээ вэ.
2012-04-07