100 буудалт даамын өсвөр үеийн ДАШТ Монголд
2011-10-14

Монголын Даамын холбооноос 100 буудалт даамын өсвөр үеийн ДАШТ-ийг энэ  сарын 30-наас  ирэх сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо   зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээнд Монгол, Герман, Хятад, Азербайжан зэрэг 10 орны 30 гаруй өсвөрийн даамчид чуулахаар мэдүүлгээ ирүүлсэн байна. Монгол Улсаас  10 тамирчин 100 буудалт даамын өсвөр үеийн ДАШТ-д оюун ухаанаа сорих юм. Дэлхийн даамын холбоо нь 1947 онд байгуулагдсан бөгөөд  дэлхийн 60 орныг эгнээндээ нэгтгэжээ. Харин 2003 онд ОУОХ-ны Олон улсын спортын ассоциацын гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн байна. 2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Оюуны спортын анхдугаар наадмын албан ёсны 4 төрлийн нэг нь даамын спорт юм. Өнгөрөгч  тавдугаар  сард Недерландын Эммэлоорд хотноо зохиогдсон 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13-р тойрогт ОУ-ын их мастер, МУГТ Д.Эрдэнэбилэгийн Литвийн Олон улсын их  мастер, Европын олон удаагийн аварга  Э.Бужинскийтэй тоглосон өрөг нь  “2011 оны  дэлхийн шилдэг өргөөр” шалгарсан юм. Энэ өрөг нь ДАШТ-ий 190 өргөөс хамгийн шилдгээр шалгарч 2011 оны шилдэг өргийн шагнал хүртсэн байна. Ингээд Монголын Даамын Холбоо  дэлхийн шилдэг өсвөрийн даамчдыг нэгэн дор уулзуулсан ДАШТ-ий бэлтгэл ажилдаа орсон байна. А.Алтанчимэг
Shuud.mn
Сонин хачин
amjilt husie
2011-10-20
Mongoliin daamchiddaa amjilt xysie! Ta nar chadnaa!
2011-10-17