Малавигийн ерөнхийлөгч таалал төгсжээ
2012-04-07

Африкийн Малави улсын ерөнхийлөгч Бингу ва Мутарика 78 настайдаа зүрхний өвчнөөр таалал төгсчээ. Тэрээр Африкийн холбооны тэргүүний үүргийг Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн дараа хүлээн авч байсан. Африкийн энэхүү жижиг улсыг 2004 оноос хойш удирдаж буй Мутарикаг дипломат бодлогоо оновчтой явуулдаг чадварлаг улстөрч, эдийн засагч хэмээн үнэлдэг ч сүүлийн жилүүдэд сөрөг хүчнийхэн болон түүнийг эсэргүүцэгчдийн эгнээ өргөжин тэлсээр ирсэн юм. Гэсэн ч ерөнхийлөгчийнхөө нас барсан мэдээг Малавичууд ихэд эмгэнэн хүлээж авчээ. Тус улсын нийслэл Ллонгве хотноо ерөнхийлөгч Бингу ва Мутарикагийн үхэлд эмгэнэсэн хүмүүс улс орны өнцөг булан бүрээс ихээр цугларч байгаа аж.  
Shuud.mn
Сонин хачин
unshigch:
ali xoliin afrikiin negen ornii erunxiilegch bidend yamar xamaa baina aaa
2012-04-09
to:
ий ий ий ий Сайн хүн байсын даа зайлуул
2012-04-07