Эрүүл мэндийн өдөрлөг боллоо
2012-04-07

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ,  Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай   хамтран зохион байгуулсан “Энх мэнд – Эрүүл оршихуй”  сэдэвт эрүүл  мэндийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд боллоо. Өдөрлөгт МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын зөвлөл болон танхимын гишүүн байгууллагууд  болох “Гурван гал” эмнэлэг, “Emegteichuud.mn” мэдээллийн сайт, “Монолаб” эмнэлэг, “Гялс” төв, “Шинэ эрүүл мэнд” сэтгүүл, “Галт халуун ус” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулав. Мөн ардын эм, эмийн бүтээгдэхүүн, даралт бууруулдаг эмчилгээний дэр, эрүүл мэндийн сэтгүүл, ном зэргийг худалдааллаа. Харин эмнэлэг болон оношилгооны байгууллагууд үнэ төлбөргүй иргэдийн даралтыг үзэж, чихрийн шижингийн оношлогоо хийж өгөв. Эмнэлэгт тэр бүр очоод даралтаа үзүүлж, чихрийн шижингийн оношлогоо хийлгэх цаг зав багатай үед энэхүү үйлчилгээ эзэндээ хүрсэн ажил болж чадлаа хэмээн иргэд өгүүлж байсан юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин