“ХАЙРТАЙ ШҮҮ”
2012-04-09

“Морин хуур and Grand Opera”. Гайхалтай биш гэж үү. Монгол Улсын филармони байгуулагдаад 40 жил, “Морин хуур” чуулга байгуулагдаад 20 жил болж байгаагаа тунхаглаж уг тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд эгшиглүүлсэн. Тусгаар тогтнолын ордон гэхээр хуур, дуурийг “улстөржиж ойлгож магадгүй. Филармонийн үзэгчдийн суудал багадаад, Соёлын төв өргөө хошин урлагийнханд “эзлэгдчихээд” тоглох тайз олдохгүй байсан болохоор, Засгийн газрын “Сонгодог урлаг-2” төсөлд хамрагдаж энэ ордны үнэгүй тайзаар ивээн тэтгүүлсэн хэрэг. Үзэгчдийн дунд ч нам засгийнхан харагдаагүй. Голдуу л урлагийнхан, тэгээд гадаадынхан үзсэн. Ардын намынханд зөвлөхөд тайзан дээрээ ганц төгөлдөр хуур аваад тавьчихмаар байна. Чуулгынхан төгөлдөр хуураа “чирч” ирэх гэж тоглолтын урд өдөржингөө ажил болсон гэх юм. Хажуу суудлын урлагийн өндөр мэдрэмжтэй хүний зөвлөснөөр сонгодог гэлтгүй ер нь ямар ч тоглолтод хойд талдаа лед дэлгэц тавих нь гангах хүүхэнд гархи нэмрийн адил огтоос зохимжгүй тайзны шийдэл гэж байна шүү. Энэ тоглолтын тайз засалд хэд хэдэн лед дэлгэц орсон нь огтоос зохимжгүй, дээр нь тайзаа одод түгсэн байдлаар чимэглэсэн нь “1000 нэгэн шөнийн үлгэр”-ийг санагдуулам ажээ. Эл шийдлийг шүүмжлэгч байн байн л энэ шидлийн гэрлээ унтраачихаасай гэж үглэх. Өөлөх ганц өө л энэ. Нанзаддоржийн Жигжиддорж хэмээх жаахан шар хөвгүүн энэ цагийн морин хуурчдын манлайд явааг урлаг уран сайхан сонирхогчид мэдэх байх. Хуурын чавхдасын ширхэг бүрийг судалсан гэмээр гэмээр түүний авьяас нь 20 настай хуурчийг 20 жилийн түүхтэй чуулгын гоцлол хуурч болгосон. Энэ тоглолт аанай л Жийгээгийн гоцлолоор эхэллээ. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн ари. Нэг л уянгатай, намбатай, бас гэгэлгэн аялгуу биш гэж үү. Тэгээд сайн байна уу, манай тоглолт эхэллээ гэсэн ямар ч өмнөтгөлгүй Нансалмаагийн ари намуухнаар эгшиглэсэн нь хэд хэдэн учир шалтгаантай ажээ. Нэгдүгээрт, “Морин хуурын чуулга” алдарт морин хуурч Г.Жамъянгийн школоор явж байгаа газар. Зууны манлай хуурч морин хийл бариад оркестрт сууж байсан тэртээ жилүүддээ эл Нансалмаагийн ариг зохиосон гэдэг. Хоёрдугаарт, Өдгөө эгшиглэж байгаа Нансалмаагийн ариг Морин хуур чуулгын удирдаач, энэ тоглолтын ерөнхий удирдаач соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан “Учиртай дөрвөн толгой болгон” шинэчлэн найруулсан хэлбэрээр нь тоглосон. Гуравдугаарт, Гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж нь морин хуур чуулга байгуулагдсан жил төрсөн хүүхэд юм. Дөрөвдүгээрт, Монголын анхны дуурийн гол аялгуу бол “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн ари. Үүнийг анхлан хөгжимдөв. Юмны цаад наадахыг хардаг лам хараас ч дутахгүй тунгаасан сонголт байгаа биз. Энэхүү тайлбарыг Улсын филармонийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн, Морин хуур чуулгын дарга Ц.Батчулуун, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров нар элбэж хэлсэн юм. Ингээд үндэсний сонгодог. “Чингис хаан” дуурийн Өэлүн эхийн ари, Хадааны ариоза,  “Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхамын ари, “Учиртай гурван толгой” дуурийн Балганы ари, тэгээд “Сонин хангай”, “Эгнэгт жаргаах эх орон”, “Чиний минь нулимс” “Отгон тэнгэр” романс. Үндэсний сонгодог хөгжим, үндэсний сонгодог дуурь, Чайковский, Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын наадмуудад амжилт гаргасан үндэсний хэмжээний дуучид. Бодоод байх нь ээ, үзэгчид дууны тоглолтыг үзэхдээ дагаж дуулах гэж, сэтгэлээ баясгах гэж очдог бол харин дуурийг үзэхдээ хүний хоолойноос гарч болох хамгийн гайхамшигт аялгууг сонсохоор очдог байх. Хоёрдугаар хэсэг үндэсний хөгжим and дэлхийн сонгодгууд. Мэдээж үндэсний хөгжмийг хэт даяаршуулж байна гэсэн шүүмжлэл үндсэрхэг үзэлтнүүдээс төрж магад. Энэ тал дээр Н.Жанцанноров гуай өөрөө ч гэсэн эргэлзсэн явна лээ. Гэхдээ тэрээр 300 жилийн тэртээ алдарт Дж.Верди, Дж Пуччини, Дж Россини, Моцартын аялгуу дэлхийнх биш, тухайн орон нутгийнхаа л байсан. Магадгүй 300 жилийн дараа морин хуур дэлхийн сонгодгуудын эгнээнд “тууж” явах ч юм бил үү. Энэ бэлгэшээлийг нь бодоод өнөөдөр эхлэх хэрэгтэй нь эргэлзээгүй юм. Дэлхий харамлалгүй сонгодгоо өгөөд байхад бид яагаад өгч болохгүй гэж. Өөрсдийгөө хадгалж, бусдыг хүртэх хэрэгтэй гэсэн шүү. Алдарт хуурч Г.Жамъян ч гэсэн “Морин хуур” чуулгын 15 жилийн ойгоор “Морин хуур бол дэлхийг тайтгаруулах хөгжим шүү” гэж тэмдэглэсэн байдаг. 1992 он гэдэг улс орон даяар хоёр идэхгүй хоосон хонохгүй байсан үе. Энэ үед хүмүүс юун урлаг уран сайхан сонсох, үзэх. Харин одооны өндөрлөгөөс харахад Морин хуурын чуулга бэрх цагийн нугалааг ёстой л морь гэдэг амьтны хиймориор, морин хуур гэдэг хөгжмийн хорвоог уяраасан, хосгүй аялгуугаар давж, “давхиж” өнөөдөртэй золгосон гэмээр. Нээрээ дэлхийн сонгодог дуурийг үндэсний хөгжмөөр эгшиглүүлэх санааг энэ тоглолтын гол эзэн Д.Түвшинсайхан удирдаачтай хуурчид, дуурийн дуулаачид Орост Монголын соёлыг сурталчилж байхдаа бодож олоод, хоёр жилийн дараа 20 жилийн ойгоор хэрэгжүүлж байгаа нь энэ. Ер нь бол тэр үеэс дэлхийн киноны хөгжмөөс эхлээд л дэлхийн алдартай аялгуунуудыг тоглох болсон шүү дээ. Энэ бол “Морин хуур” чуулгын удирдаач Д.Түвшинсайханы санаа, идэвхи зүтгэл гэдгийг цохох нь зүй. Бас нэг онцлон цохох асуудал байна. Морин хуурын чуулгынхан үзэгчдэдээ хайртай шүү гэж даргаараа дамжуулж хэлсэн. Энэ үгийг Ц.Батчулуун гавьяат өдий насанд хэлэхэд эвгүй үг юм аа даа, гэлээ ч гэсэн гэж ирээд дамжуулсан. Тэд бидэнд хайртай байдаг шиг бид тэдэнд хайртай, тийм үү. Монголыг минь мэдрүүлж, тайвшрал тайтгарал өгч, омогшил төрүүлдэгт тань та бүхэндээ ХАЙРТАЙ ШҮҮ.  
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үнэхээр гайхалтай хүн. Би одоо 15тай энэ хөгжимд үнэхээр бүхий л сэтгэл зүрхээ зориулж чадсан хэзээ ч орхиж чадахгүй хөгжим маань юм. Над шиг надаас ч илүү сэтгэлээ зориулж эгшиглүүлж байгаа хүүхдүүд маш олон болсонд хүн бүр баяртай байгаа байх.
2015-06-21
уншигч:
2014-4-16нд дуурийн театрт жигжиддоржийн бие даасан тоглодтыг узлээ.билетийг нь50 мянгаар аваад цомгийг нь20 мянгаар аваад нэг узэгч 70 мянган тогрогийг дуртайяа зарцуулж байхыг хараад манайхан урлагийн мэдрэмжтэй болж байгаа юм бнадаа гэж бодож блаа
2014-09-13
узэгч:
унэхээр гайхалтай.морин хуурч жигжиддорж бол дахин давтагдашгуй гоц авьяастан байнаа.ёстой бишэрч байна.
2014-09-13
Ter Suld chuulgiin Ariunbaatariig. Yamar goy duuldag yum be. Bas ih huurhun ineedeg saihan zaluu bn lee. kkkk
2012-04-10
zochin:
yamar goё bolson gej sanan vneheer aguu toglolt bolson
2012-04-10
M:
Bi ene togloltiig uzeegui, gehdee ene chuulgiin ungu ayas ni suuliin uyed opera geheesee iluu pop chiglel ruu davamgailaad bgaa yum shig sanagdah bolson. Yag gotslol tuguldur huur shig, esvel hiil shig, magadgui simphony orcestra shig yamar neg holitsguigeer buyu uur turul janr, uur on tsagt uussen hugjmiin turluudtei holihguigeer TSEVER ORGANIC-aaraa duugarch baival ter jinhene chuulga bolno. Yanni ch ymuu, esvel pop opera chigleleer duuldag ispanii ch biluu durvul bdgii shdee, \mongold mash ih delgerch bgaa: nuans, voice of mongolia geh met\ haritsuulval neg tiimerhuu l bolchihson yum shig sanagdaj bna. Anonymous-iiin helsneer pop-g pop-r ni morin huuriig morin huuraar ni, opera-g opera-gaar ni sonvol goy shdee. humuusiin hugjmiin medremj ch deeshilne.
2012-04-09
зочин:
Үнэхээр сайхан тоглолт болсон. Дуучид,удирдаач,хөгжимчид нь бүгд залуу.Бөөн эрч хүч энерги мэдрэгдэж байсан. 1 гэм нь акустик муутай танхим. Тийм гоё тоглолтын үнийг буулгах аргагүй шүү дээ.Харин ч хямд.
2012-04-09
Bi uzsen. ih goy toglolt bolson shu
2012-04-09
МОРИН ХУУР ЧУУЛГА ТОГЛОЛТЫНХОО ҮНИЙГ БУУЛГАВАЛ ЯАЖ БНА? БИЛЕТ НЬ 45 000 ТӨГРӨГ ГЭЖ БАЙСАН.
2012-04-09
b:
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas: 959099200, 99108696
2012-04-09
ulzii:
Үнэхээр сайхан тоглолт болсон. би нээх ойлгохгүй ч гэсэн надад таалагдсан тэгэхлээр ойлгодог хүмүүст бүр ч сайхан сэтгэгдэл төрөө байлгүй. Морин хуурын чуулга, Симпони оркестр, Баян Монгол чуулгынхандаа амжтл хүсье.
2012-04-09
морин хуур морин хуураараа,опер нь опероороо,сонгодог урлаг нь сонгодогоороо, ардын урлаг нь ардынхаараа байвал яадаг юм.
2012-04-09