Нарантуул, Хархорин захын худалдаачдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

img

Монгол улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ сарын 28-нд тохиож буй. Ойг угтан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2012 оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарлаж, аяны хүрээнд иргэд даатгуулагчидруу хандсан ажлуудыг эхлүүлжээ. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдрөөс “Даатгуулагчиддаа инээмсэглэл бэлэглэх”, “Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх”, “Эрүүл мэндийн даатгал-таны төлөө” гэсэн долоо хоногийн аяныг өрнүүлсэн аж. Харин өнөөдрөөс энэ сарын 15-ны өдрүүдэд "Эрүүл мэндийн даатгал-Даатгуулагч тантай хамт" долоо хоногийн аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт зохион байгуулах юм байна. Энэ хугацаанд  эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг иргэд даатгуулагчдад таниулах, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх, иргэд даатгуулагчидтай биечлэн уулзаж санал, хүсэлтийг сонсох, эрүүл мэндийн даатгалд хамрагдахад нь туслах, мэдээлэл хүргэх өдөрлөгийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд харъяа нэгдсэн эмнэлэг, эмийн сангууд  дээр, нийслэлийн хэмжээнд улсын үйлчилгээтэй клиникийн эмнэлгүүд болон их дээд сургууль, худалдааны төвүүд дээр зохион байгуулна. Улс орон даяар нэгэн зэрэг эрүүл мэндийн даатгалыг сурталчлах өдөрлөгийн ажил эхэлж, Нийслэлийн хэмжээнд Улсын клиникийн төв эмнэлэг дээр "Эрүүл мэндийн даатгал-Даатгуулагч тантай хамт" өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус аян маргааш II эмнэлэг дээр, 11-нд Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэг дээр тус тус үргэлжилж, 12, 13-ны өдрүүдэд нийслэл, орон нутгийн их дээд сургууль, томоохон худалдааны төвүүдэд өдөрлөгийн үйл ажиллагаа үргэлжлэн зохион байгуулагдах аж. Дашрамд дуулгахад, тус аяны хүрээнд энэ сарын 12-ны өдөр эрүүл мэндийн даатгалын байцаагчид Нарантуул, Хархорин захуудад ажиллах юм байна. Энэ үеэр худалдаа эрхлэгчдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг газар дээр нь үзүүлж, эмнэлгийн анхан шатны үзлэг хийхээр болжээ. П.Наран    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ