
Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтаа өмнөх туршилт хийж байсан газраа хийхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын тагнуулын албанаас албан ёсоор мэдээлснийг CNN-ээс уламжиллаа.
Уг мэдээллээр Хойд Солонгос нь энэ долоо хоногт пуужингаа хөөргөхөөр бэлэн болж байгаа бөгөөд энэ нь шинэ удирдагчийн засгийн эрхэнд гарснаас хойшхи хамгийн томоохон шуугиан тариад байгаа асуудал юм. Хойд Солонгос нь 2006, 2009 онуудад урьд нь хоёр удаа пуужингийн туршилт хийж байсан ба энэ нь гурав дахь удаагийнх болж байна. Хойд Солонгос нь шинэ цөмийн зэвсгийн туршилтынхаа талаар тодорхой мэдээлэл хийхгүй нууцалж байна.
Хойд Солонгосын талаас үүнийгээ зөвхөн энх тайвны зорилготой хэмээн тайлбарлаж байгаа бол Япон, АНУ болон БНСУ-ын зүгээс энэ нь алсын зайны баллистик пуужингийн туршилт хэмээн хардаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ