
Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа үйлдсэн хэрэгт холбогдсон 22 шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулав.
Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ны өдөр болсон шүүх хурлын үеэр дээрх 22 хүүхдэд 3.8-8.6 жилийн хорих ял оноосныг тэд эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Эдгээр хүүхэд 2009 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бүлэглэн хулгай дээрэм, хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт буруутган шалгагдаж шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон билээ.
Н.Бүжин