Ажилгүй иргэдийн тоо 22,8 хувиар өсчээ
2012-04-10

Манай улсад аймаг, дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны гуравдугаар сарын эцэст 50.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.8 хувиар өссөн гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Түүнчлэн Нийгмийн халамжийн тэтгэвэрт 53.7 мянган хүн хамрагдаж, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 хувиар нэмэгдсэн байна. Мөн "Хүний хөгжил" сангаас сүүлийн гурван сард 180.6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.6 сая иргэнд олгосны 98.9 хувь нь 21 мянга, 0.2 хувь нь 70 мянга, 0.9 хувь нь 10 мянган төгрөг тус тус бэлнээр авсан иргэд байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ajil olj og
2012-04-11
zochin:
21000 -iin l ach tus shuu dee, UR DUN GARCHEEE,
2012-04-10