Цусны даралт ихсэлтийн илрүүлэг, үзлэг эхэлжээ
2012-04-10

Орон даяар 40-өөс дээш насны хүмүүст зонхилон тохиолдох халдварт бус өвчний илрүүлгийн үзлэг эхэлсэн билээ. Энэхүү үзлэг цаашид ард иргэдийн жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хэлбэрээр сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын өдөр тутмын ажил үүрэгтэй уялдан, жилийн туршид тогтмол хийгдэж байхаар болсон юм. Цусны даралт ихсэлтийн илрүүлэг, үзлэг энэ сарын долооны өдрөөс жил бүр  тогтмол явагдана. Уг үзлэгт 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс харъяа өрх, сумын эрүүл мэндийн төв болон өрх, сумын эмнэлэгтээ хандах ажээ. Илрүүлгийн хүрээнд цусны даралтыг 2 гарт хоёуланд нь3 удаа хэмжиж, дундаж үзүүлэлтийг авах бөгөөд цусны дээд даралт 140-аас, доод даралт 90-аас дээш байгаа байх тохиолдолд захын цусанд холестерин тодорхойлох түргэвчилсэн тест хийх аж. Цусны даралт ихтэй гэж оношлогдсон хүмүүст зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээ хийж ирэх 10 жилд аминд халгүй, халтай ЗСӨ-өөр өвдөх магадлалыг тодорхойлох юм байна.  Түүнчлэн илрүүлэг үзлэгээр цусны даралт хэвийн бол цаашид өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан жил бүр артерийн даралтаа хэмжүүлж байх шаардрагатай гэнэ. Харин даралт нь ихэссэн хүмүүс даралт ихсэлтийн зэргээс хамааран эмчийн зааврын дагуу тогтмол хянуулж байх аж.  
Shuud.mn
Сонин хачин
zub ajil hiij bgaa ym bn, amjilt husiy!
2012-04-10