Солонгосын уламжлалт анагаах ухааны эмчилгээг монголд нэвтрүүлнэ
2012-04-11

ЗГХА-ЭМГ, БНСУ-ын Каиьн Вонжу Улсын их сургуулийн шүдний эмнэлэг Солонгос-Монголын харилцан дэмжих нийгэмлэгийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ удаагийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар манай улсын хүүхдийн эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, Солонгосын уламжлалт анагаах ухааны эмчилгээг монгол улсад нэвтрүүлэх зэргээр буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын эмч нар манай улсад ирж хүүхдийн эрүү нүүрний мэс заслын эмч нартай хамтран эмгэг өөрчлөлтийн судалгаа хийх, 0-16 насны хүүхдүүдийг үзлэг, шинжилгээнд хамруулах, хамтран мэс засал хийх ажлыг зохион байгуулах аж. Энэхүү санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангаас санхүүжүүлж, Солонгос эмч нарыг Монголд авчирах, хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийх, уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд мэс засал хийх бүх зардлыг гаргахаар харилцан тохиролцжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
solongosin parliamentiin songuuliin dvn ni garsan baih shig baina.tanaih ene talaar medee tawiachee
2012-04-12