Чингис хааны хөшөөний нээлт энэ сарын 14-нд Лондон хотод нээлтээ хийх гэж байна. Буриадын уран барималч Д.Намдагийн бүтээсэн энэ хөшөө Лондон хотын “Хайд” цогцолборын гантиг нуман хаалганы ойролцоо байрласан байна. Энэхүү хөшөө нь морины туурайнаас Чингис хааны малгайны орой хүртэл нийт 1.5 метр өндөртэй аж. Хөшөөний нээлтийн үеэр тус цогцолборт уран барималчийн өнгөрсөн 12 жилд бүтээсэн бүтээлийн цуглуулга бүхий “Нүүдэлчдийн ертөнц” нэрт үзэсгэлэн нээгдэх юм.
Д.Цэцэг