Өмнөд Солонгосын эрх баригч нам сонгуульд ялалт байгууллаа
2012-04-12

Өчигдөр явагдсан Өмнөд Солонгосын бүх нийтийн сонгуулийн санал хураалтыг өнөөдөр үүрээр тоолж дууссан бөгөөд эрх баригч Сенүри нам 300 суудлаас 152 буюу талаас илүү хувийг нь эзэлж ялалт байгууллаа. Хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан нэгдсэн нам нийт 127 суудал авсан бөгөөд урьдчилсан сонгуулиас 80 суудлыг илүү авсан амжилттай байна. Мөн  Ардчилсан нэгдсэн намтай  сонгуульд хамтран ажилласан зүүнийг дэмжигч сөрөг хүчний шинээр гарч ирж буй намууд ч  суудлаа 6-аар нэмж, 13 суудал авлаа. Гэвч хоёр нам нийлээд ч нийт суудлын талд нь хүрч чадалгүй ялагдсан байна.  Сонгуулийн компанит ажил нь ард түмний амьдралын хоёр туйл болох шийдвэрлэх асуудлууд болон ажлын байр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр өрсөлдсөн байна. Сонгогчид ерөнхийлөгч Ли Мён Бакийн засаглалын эдийн засгийн бодлогод нэг хэсэг сэтгэл дундуур байсан учраас Сенүри нам ялагдал хүлээнэ гэсэн хандлага ч байсан юм. Т.Од
Shuud.mn
Сонин хачин
cccr:
ene emegtei uls tur huusuur nuhrgui gui ur undesgui uldsen amidraliin utga uchir yum yum boloo niigemd ezleh bair suuri uls eh oron uu ur udamaa uldeej udam ugsaagaa zalguulah yum boluu medehgui yumdoo
2012-06-23
cccc:
Solongosiig 20 jiliin dotor ni aziin bar bolgoson Park Jon Hui eronhiilogchiin ohin! Aav hoidiin esreg tuushtai bodlogo yavuulsan changa hun bsan tuuhtei!
2012-04-12
Ene lag avgai te
2012-04-12