Афганистанд эмэгтэйчүүдэд зориулсан анхны интернет кафе нээгдлээ
2012-04-12

Афганистаны нийслэл Кабул хотод зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан интернет кафег нээсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Афганд эмэгтэйчүүд компьютер хэрэглэх нь хязгаартай байдаг  учраас энэ явдал нь тэдний хувьд маш чухал зүйл болжээ. Одоо эрэгтэйчүүдийн үзэл бодлыг хайхралгүйгээр интернетээр аялж дэлхий ертөнцтэй танилцах боломжтой болж байгаа юм. Кафег  тухайн нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгээс 3 дугаар сарын олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нээсэн байна.  Өдөрт дунджаар 20-30 хүн зочилдог бөгөөд үйлчлүүлэгчид нь аажмаар нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Талибаны засаглал нуран унаснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн хэдий ч  өнөөдөр Афганд эмэгтэйчүүдийг дорд үзсэн хуучин үзэл баримтлалын үлдэгдэл байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн хүйсийн асуудал, хүчирхийлэл хараахан арилж дуусаагүй. Тиймээс эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гэж ялгалгүйгээр нийтийн зориулалтын интернет кафе бий болох талаар эргэлзээтэй байна. Т.Од
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Utreenii huurnel jujgiig Afghanistan-d ochij toglokh heregtei.
2012-04-15
Хазар:
Хазара-Монголчуудаа гэж
2012-04-13
газраар л нэг амьдардаг улс юм даа.
2012-04-12