Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголд өрнөж буй үйл явдлыг мэдээлсээр байна. Жишээ нь манай урд хөршийн Синхау агентлаг дурдсанаар "Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг авилгын хэргээр цагдаагийнхан баривчилсан талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна" хэмээн мэдээллээ.
