МАН-ын бүлгээс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариулт авлаа.
-Урьд шөнийн ажиллагааг хийхдээ Шүүх, Прокурор Цагдаа хүчний байгууллага хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Хөндлөнгөөс, телевизээр харж байхад тэнд хууль зөрчигдөж байгаа гэдэг байдал харагдсан.
-Тэнд танай намын гурван гишүүн бас байсан. Тэдний эрхэнд ч халдаж байгаа нь харагдсан?
-Бид гурван гишүүнээсээ энэ талаар тайлбар авч байна.
-Гишүүдээс биш Цагдаагийн байгууллагаас тайлбар авах ёстой юм биш үү?
-Цагдаагаас ч авах ёстой. Одоогоор хамгийн ойрхон нь тэд байгаа учраас бодит байдал дээр юу болсон юм бэ гэдгийг тодруулж байгаа юм.
-АТГ баривчилгаа зохион байгуулж байхад Ц.Нямдорж сайд энэ талаар юу гэсэн байр суурьтай байсан бэ?
-Ц.Нямдорж сайд энэ талаар мэдээгүй гэсэн.
-Сайд бүлгийн хуралд суух ёстой байсан юм биш үү?
-Ц.Нямдорж дараа нь та бүхэнтэй бас уулзах биз ээ?
-Танай намын гурван гишүүн намаасаа гарах гэж байгаа гэсэн мэдээлэл тарсан байгаа. Өөрсдөө бүлгийн хурлын дараа энэ талаар мэдээлэл хийнэ гэж байсан.
-Намаас гарна гэсэн юм байхгүй.
С.Заяа