Орхон аймгийн Засаг даргыг томилов
2012-04-14

Ерөнхий сайд өчигдөр Орхон аймгийн Засаг даргаар  Дэмбэрэлийн Дэлгэрбаярыг томилж, батламжийг нь гардууллаа. Тус  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй Д.Дэлгэрбаярыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон юм байна. Дашрамд дурдахад Д.Дэлгэрбаяр нь аймгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэст 12 жил тасралтгүй ажиллажээ. Харин тус аймгийн өмнөх Засаг дарга Д.Оюунбат нь улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт шүүхээс  2.6 жилийн хорих ял  авсан юм. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
dsrfgawe:
bolj muu mal
2012-04-18
muugii:
bolj muu hog arai baga jil ugsun bna
2012-04-15
8888:
ану-аас ирсэн трансферфактор хямд зарна 95265660
2012-04-14