Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай
2012-04-16

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх ёстой. Санал авах өдрийг бүх нийтээр амрах өдөр болгон зохион байгуулах бөгөөд сонгогчийн саналыг 07.00-20.00 цагт авах юм байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг УБЕГ-ын албан хаагчид улсын хэмжээнд хариуцан үйлдэж, “www.burtgel.mn” цахим хуудсанд байрлуулжээ. Тиймээс иргэн бүр өөрийн мэдээллээ бүртгэгдсэн эсэхийг уг цахим хуудсанд хандан шалгах боломжтой юм байна. Сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шалгасан байх шаардлагатай гэнэ. Санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох аж. Түүнчлэн сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ. Сонгогчийн өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол энэ тухай гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Үүнээс хойш сонгогч сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргахгүй байх ёстой ажээ. Иргэдийн засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно. Сонгогч санал авах өдрөөс 30 хоногийн өмнө шилжих бол албан ажил, эрүүл мэндийн зэрэг үндэслэл бүхий хүсэлтээ байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд хэсгийн хороо энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно хэмээн СЕХ-ноос мэдээлж байна.
Shuud.mn
Сонин хачин
ooboo 55:
yu we odoo
2013-03-31
TeCkToNik:
tord dandaa ah duugee oruulsanaas bolj chadwargui bolowson huchin iheschee timees bugdeerei songoltoo sain hiij chadwarlag bolowson huchnee gargaj irii
2012-06-25
TeCkToNik:
ymar teneg ym bee ene chini
2012-06-25
khishgee:
ymarch zambaraagui ym be songogch.n neree ch harj chadsangui arai heterhii yma
2012-06-20
https://songuuli.burtgel.mn/hailt.php энэ юм байна шүү хүмүүсээ
2012-06-07
tseveen:
Ajilahgui bna shtee ene yambii site chini. Hudlaa huurahaa bolildoo. Ta nar uursduu ehelj orj uzeed ajilj baigaa uguig ni shalgaad enedee niitleldee...
2012-04-16
Эрдэнэбаяр:
https://songuuli.burtgel.mn/hailt.php энэ юм байна шүү хүмүүсээ
2012-04-16
Эрдэнэбаяр:
Бүртгэл.мн рүү орохоор хаана юу байгаа нь мэдэгдэхгүй юма шууд орох link тавьж болохгүй юму хүмүүс тийшээ орж хайсаар байгаад залхуу нь хүрээд гарчмаар л юм байхын. Би лав хаагуур орж харахаа олсонгүй
2012-04-16