“Хаврын хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулна
2012-04-16

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж нь “Хаврын хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулах гэж байна. Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газартай хамтран  зохион байгуулж байгаа энэхүү яармаг нь  Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид, ажилгүй болон ажил хайгч иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хүлээж авах, ажил олгогчдод танилцуулах, мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилготой юм. Мөн ажлын байр олноор бий болгож, тус биржтэй идэвхитэй хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, ажлын байрыг олон нийтэд зарлах, төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж буй бодлого, хууль, журмыг сурталчлах ажиллагааг зохион байгуулах юм. “Хаврын хөдөлмөрийн яармаг” энэ сарын 19-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох аж.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин