Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой тохиолоо
2012-04-16

Умард Солонгост 15-нд аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой тохиолоо. Нийслэл Пхеньян хотноо тухайн өдрийн үдээс өмнө цэргийн парад зохион байгуулж, шинэ удирдагч Ким Чен Ун баярын ажиллагааг нээсэн байна. Түүхэнд хамгийн том парад болно хэмээн таамаглаж байсан бөгөөд “хиймэл дагуул” хэмээн нэрлэсэн алсын зайн тусгалтай пуужин нь бүтэлгүйтсэнээр засаглалын эрхээ сэвтүүлсэн Ким Чен Ун нэр хүндээ сэргээхээр хичээнэ хэмээв. Умард Солонгос 15-ны өдрийг хүчирхэг төрийн байгууламжид чиглэсэн хамгийн чухал үе гэсэн байр суурьтай хандаж ирсэн. Пхеньянд Ким Ир Сений төрсөн өдөрт зориулж “нар” хэмээн бичсэн зурагт хуудас, самбарыг өлгөсөн баярын уур амьсгал бүрдсэн байв. Ким Ир Сен болон Ким Чен Ирийн хүрэл хөшөөнд 14-нөөс эхлэн олон мянган ард иргэд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөжээ. Умардын цэргийн парад нь Ким Чен Ирийн 70 насны ой  тохиосон 2 сарын 16-наас хойш болж байгаа юм. Ким Чен Ун өнөөг хүртэл өөрийн дуу хоолойгоороо ард түмэндээ хандан үг хэлж байгаагүй бөгөөд энэ удаад ч мөн тэгсэнгүй. 15-ны өдрийн парадаас хойших Ким Чен Уны цаашдын байр суурь, Умардын хандлага нь олон улсын сонирхлыг татаж байна. Т.Од
Shuud.mn
Сонин хачин
AH NI BNA !!!:
ENE LLR HOID SOLONGOSIIN GANTS TARGAN GEDEGEEREE ALDARTAI YUM BNA LEEE BUSAD NI ENENEES TARGAN HUN BHGUI GEJ ITGEDEG BHDAA ARD TUMEN NI ULSUUD UURUU TARGALAAD SO ULS ORON SHUU HOID SO CHINI !!!
2013-06-11
teneg mal mahan tolgoit uuruur setgej uls orno zuw zamd ni oruulaj chadahgvilde
2012-04-18
medehgui:
ene gogo.mn deer kim chen un ard tumendee handaj tv-r iltgel tavilaa gesen baihiin getel end odoo boltol udirdagch ymar negen medegdel hiigeegui bna gehiin ali ni zuv medeelel yum buu med
2012-04-17
ким ир сэн чин титаниктай чацуу юм банйа шдээ
2012-04-16