Монголбанкны ажилтнуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ

img

Монголбанкнаас их хэмжээний алт алдагдсан хэрэгт холбогдсон тус газрын ажилтнуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч нийслэлийн Прокурорын газарт хянагдахаар ирсэн байна. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгажээ. Хэргийн талаар сануулахад Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний алт дутагдсан хэрэгт анх бүртгэгдсэн. Эл хэрэгт холбогдуулан Монголбанкны ажилтнуудыг холбогдуулан шалгаж, цагдан хорьж байсан юм. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Çî÷èí:
ªíäºð öàëèíòàé áàéæ äýíä¿¿ øóíàëòàé þì.
2012-04-19
çî÷èí:
Îäîî òýãýýä ç¿ãýýð ë òàâèàä ÿâóóë÷èõ ìº÷ íü ¿¿.
2012-04-18