Бага хуралд прокурорууд оролцож байна
2012-04-19

Тайваны Тайпэй хотноо 2012 оны 04 сарын 16-19-ний өдрүүдэд Ази Номхон Далайн Бүсийн орнуудын прокуроруудын  найм дахь удаагийн бага хурал болж байна. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж Улсын Ерөнхий Прокурорын орлогч Монголын Прокуроруудын Холбооны ерөнхийлөгч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Дорнод аймгийн Прокурор Б.Очбадар нар оролцож байгаа аж. Дээрх ОУ-ын Прокуроруудын Холбооны бага хурлын ажиллагааг нээж Олон Улсын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч Жеймс Хамелтон, Тайваны Хууль Зүйн Яамны сайд Tsen Yung-fu, Huang Shyh-ming, Тайваны Прокуроруудын Ерөнхийлөгч Shih Ching Tang нар үг хэлсэн бөгөөд Ази Номхон Далайн бүс нутгийн 34 орны 80 гаруй прокурорууд оролцож байна. Бага хурлаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх нь сэдвийн хүрээнд Авлига хээл хахууль, мөнгө угаах, татвар санхүүгийн гэмт хэргийг шалгах, илрүүлэх, эд хөрөнгийн хохиролыг тогтоох, хууль бус эд хөрөнгийг хураан авахад Олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж. Н.Бүжин  
Shuud.mn
Сонин хачин