Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2012-04-19

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний дөрөв дэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоол гарахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Шадар сайд М.Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди  нарт даалгасан байна. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр боловсруулж, баталж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.    
Shuud.mn
Сонин хачин