Томуугийн тархалт 0.8 хувиар буурчээ
2012-04-20

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гаргасан судалгаагаар энэ сарын 9-15-ныг хооронд улсын хэмжээнд 164 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлсний 7000 орчим нь томуу, томуу төстэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо  хоногоос 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин нийслэлийн хотын долоон дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48.7 хувийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 7.8 хувиар буурчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин