Үндсэн хуулийн цэцэд хандлаа
2012-04-20

“Шударга ёс хуульчдын эвсэл”-ийн тэргүүн, хуульч Э.Эрдэнэжамьян Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цэцэд гомдол гаргажээ. Учир нь  Улсын ерөнхий прокурорыг  томилохдоо "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг  зөрчсөн. Мөн 34 дүгээр зүйлийн 1. 56 дугаар зүйлийн гурав дахь заалтуудтай зөрчилдсөн  гэж үзэж буй аж. Тодруулбал Ерөнхийлөгч  хуульчийн сонгон шалгаруулалтад ороогүй, хуульч мэргэжлээр 10 жил ажиллаагүй хүнийг  Ерөнхий прокуророор сонгосон нь хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ.    
Shuud.mn
Сонин хачин
Баагий:
Яг үнэн. САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ гэдэг энэ дээ. Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг баривчилсанд баяр хүргье. Түүний араас Ц.Нямдож, С.Баяр, Сү.Батболд гээд л цуварч эхлэх болтугай.
2012-04-20
Зайл авилгадчид баригдаад ирэхээр амь тавих нь л дээ
2012-04-20
цэц албан тушаалтнуудын нөлөө,дарамт шахалтанд автахгүй,улс төржихгүй шударга шийдвэр гаргана гэдэгт найдъя.Ард түмэн чих тавих сууж байна. Эндээс цэц хэн вэ гэдэг нь харагдах байх
2012-04-20