Дизель түлшний үнэ буурч байна
2012-04-21

Энэ оны нэгдүгээр дүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод шатахууны үнэ нэр төрлөөр литр тутамдаа 235-260 төгрөгөөр огцом өсч нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн. Үүнийг дагаад удалгүй орон нутагт шатахууны үнэ мөн өссөн билээ. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч компаниуд үнэ өсгөсөн шалтгаанаа ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байсан бөгөөд валютын ханш буурсан тохиолдолд шатахууны үнэ буурах боломжтой гэж мэдэгдэж байсан. Харин энэ удаа “НИК”, “Петровис”, “М ойл” зэрэг компаниуд өөрийн Улаанбаатар хот дахь зарим ШТС-уудаараа дизелийн түлшийг литрийг нь 1700 төгрөгөөр энэ сарын 16-ны өдрөөс эхлэн худалдаалж байгаа талаар Газрын тосны газрын цахим хуудсанд дурдсан байна. Хэрэв дизелийн түлшний үнэ цаашид буурвал удахгүй эхлэх уул уурхай, газар тариалан, зам, барилга байгууламжийн ид ажлын үе эхлэхэд таатай нөхцөлийг бий болгох сайн талтай юм.Өнгөрсөн нэгдүгээр сард А-80 автобензиний үнэ баруун бүсэд дунджаар 200 төгрөг, хангайн бүсэд 214 төгрөг, төвийн бүсэд 172 төгрөгөөр, зүүн бүсэд 270 төгрөгөөр тус тус нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар:
  • Баруун бүсэд 166 төг
  • Хангайн бүсэд 170 төг
  • Төвийн бүсэд 129 төг
  • Зүүн бүсэд 190 төгрөгөөр тус тус үнэ буурсан үзүүлэлттэй байна.
Энэ оны нэгдүгээр сард А-92 автобензин орон нутагт дунджаар 250-260 төгрөгөөр, Улаанбаатар хот болон төвийн бүсэд 210-260 төгрөгөөр нэмэгдэж байсан бол эргээд 150-280 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймагт А-92 автобензиний үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан бол өнгөрсөн саруудад Завхан, Орхон аймаг, Улаанбаатар хотод 280 төгрөгөөр буурсан дүн мэдээ байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад уул уурхай, газар тариалангийн салбарт ашиглах дизель түлшний хэмжээ 1.8 дахин нэмэгдэх захиалгатай байгаа бөгөөд энэ сарын байдлаар компаниудын шатахууны нөөц сарын дундаж хэрэглээний хэмжээнд байгаа талаар Газрын тосны газрынхан мэдээлж байна   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
DR Rush Qin:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та 460,000 ам.доллараар амиа аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу, эсвэл Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөрөө зарна уу: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM
2022-03-19
ganaa:
Diseli tulsh 1700 bolson gej unen 4 sarn 24-s
2012-04-24
zar:
Tsonjin boldog chingisin hoshoonii hajuud 3ga gazar zarna mashin oroltsuulj solij bno. Utas 91999976
2012-04-24
СОНГУУЛЬ БА НЕФТЬ ИМПОРТЛОГЧ НАР:
ШУНХЛАЙ БАТХҮҮ СОД МОНГОЛ АНАНДБАЗАР НИК СОДБИЛЭГ ПЕТРОВИС ОЮУНГЭРЭЛ НАРЫН ЛУЙВАРЧИД НЭР ДЭВШИНЭ МИНИЙ АРД ТҮМЭН ЭНЭ ЛУЙВАРЧИДЫГ ДАЛААР НЬ ШОРООТОЙ ХУТГАЖ ГОДРОЙТУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭД НАР ИХ ХУРАЛД ГАРВАЛ ДОТООДДОО НЕФТЭЭ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ НАМ ЗОГСОНО
2012-04-23
Tulshnii une buugaagui l bn shdee. Hudlaa shaagaad baihiin 1780-aar l ugch baina lee shd.
2012-04-23
hudlaa bol zahialagatain blguide yer n tgd buurlaa geed yumni une dagaj buurah bishde ochigdor manai end shirhegin tamhi 150 bolsnig medew
2012-04-23
zavhan aimagt binzen buuraagui sh dee 92.tulsh 2 liter 1920 xeveerei bgaa shuu dee xotod duuraxad xodoo oron nutagr buurdaggui sh dee dandaa xudlaa shaanaaaaaaaaaaaaaaa
2012-04-22
zochin:
hudlaa bichihee bolioch ee tulsh 1780 bna sh dee
2012-04-22
hudlaa bol zahialagatain blguide yer n tgd buurlaa geed yumni une dagaj buurah bishde ochigdor manai end shirhegin tamhi 150 bolsnig medew
tulshnii unenee oligtoi buulgaach .
2012-04-21