Египет Израйльд нийлүүлэх байгалийн хийгээ зогсоолоо

img

Египетийн эрх баригчид Израйльтай  хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн  гэрээгээ цуцласан тухайгаа мэдэгдлээ. Израйль улс нь байгалийн хийн 40 орчим хувиа Египет улсаас хангадаг ажээ. Хил даван байрладаг хийн хоолойг террористууд удаа дараа дэлбэлж хоёр улсын хоорондын байгалийн хийн худалдааг саатуулахыг оролддог юм. Израйлийн сангийн сайд энэ тухай “хоёр улсын хоорондох энх тайвны хэлэлцээрт сүүдэр тусгасан үйл явдал боллоо” хэмээн дурдлаа. Египет нь 1979 онд Израйльтай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан Ойрхи Дорнодын анхны орон байсан бөгөөд уг эрчим хүчний нийлүүлэлт нь хоёр улсын хоорондох хэлэлцээрүүдийн түлхүүр хэсэг байсан гэж хэлж болно. Т.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ