
Нидерландын нийслэл Амстердам хотын баруун хэсэгт галт тэрэгний ослоор зорчиж явсан 130 орчим хүн гэмтэж бэртсэн золгүй явдал бямба гаригийн үдэш гарлаа.
Ялангуяа 11 зорчигч удаан хугацаанд галт тэргэнд хавчуулагдаж байсан бөгөөд аврах багийнхан шуурхай ажилласаар байна хэмээн Синхуа агентлаг мэдээллээ.
Уг осол өнгөрөгч бямба гаригийн 18:30 минутын орчимд Ден Гелдерээс Нижмеген рүү явж байсан галт тэрэг Амстердамаас Уитгестийн чиглэлд явж байсан гэлт тэрэгтэй толгойн хэсгээрээ мөргөлдсөн бөгөөд хоёр галт тэрэг хоёулаа гэмтсэн байна.
Голландын цагдаагийн албаныхан осол болсон газар түргэн тусламжийн машин, нисдэг тэргээр гэмтэж шархадсан хүмүүст үйлчлэн шуурхай ажиллажээ. Түр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх төв хөнгөн гэмтэлтэй хүмүүс боолт тавьж эмчилсэн байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах шатандаа явж байна.
Т.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ