О.Алтангэрэл шүүхэд гомдол гаргана
2012-04-24

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах, шүүх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар хүлээсэн мэргэжлийн үүргээ гүйцэтгэснийх нь төлөө Сүхбаатар дүүргийн шүүхээс   захиргааны шийтгэл авсан өмгөөлөгч О.Алтангэрэл гомдолтой байгаагаа илэрхийлэн шат шатны шүүхэд гомдол гаргахаар болжээ.

 Тэрбээр  долдугаар сарын1-ний үймээнээр хүний амь эрсдсэн хэрэгт холбогдсон хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр дөрвөн жил ажилласныхаа дараа татгалзах мэдэгдэл гаргасан юм. Тэрхүү мэдэгдлийг нь шүүхээс хууль зөрчсөн гэж үзэн 14 хоног саатуулах захирамж гаргасан. Эл захирамжийн дагуу өмгөөлөгч О.Алтангэрэл түр саатуулах 111-р байранд 14 хоног саатуулагдаад өчигдөр суллагдсан юм.

 Тэрбээр хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаан доромжлох нь хэрээс хэтэрч, урьдаас төрсөн дотоод итгэл үнэмшилдээ хөтлөгдөн бусдын хэрэгт хошуу дүрэн хөндлөнгөөс оролцож байгаа шүүхийн бүтцийн байгууллага, албан тушаалтны эрээ цээргүй үргэлжилсэн мэдэгдлүүд, элдэв хэлбэрийн дарамт шахалт, захиалгат мэдүүлэг, хууль бус нотолгоог үндэслэн өмгөөлөгчийн эсрэг явуулж буй шударга бус шүүх ажиллагааг  эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Хэрэв өмгөөлөгчийн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг нь үл тоомсорлон халдсан дээрх үйл явдал даамжиран үргэлжилж, хүний эрхийн төлөө дуу хоолой болсон өмгөөлөгчийн мэргэжлийн ажлын бие даасан хараат бус байдлыг алдагдуулж, түүнийг баривчлан саатуулах замаар айлгах, амыг нь хаах, зоригийг мохоож мэргэжлийн үйл ажиллагаанаас нь холдуулах гэсэн сүрдүүлгийн шинжтэй ажиллагаа даамжирвал шударга ёс алдагдаж олон хүн хохирно гэдэгт санаа зовж байгаа аж.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
tuya:
õººðõèé 人 ãîìäîë ãàðãààä íààäàõûã ÷èíü òýð ø¿¿õèéíõýí àâ÷ õýëýëöýõã¿é äý. ìºðººðºº ìºëõºæ áàéñàí íü äýýð ãýäãèéã ë õàðóóëààä áàéõ øèã áàéíà. óëñ òºðèéí çàâààí õóëãàé÷ íàðûí òîãëîîì áîëñîí õýðýãò äàõèí áèòãèé îðîëö õýðýãã¿é.
2012-04-24