Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар хязгаарлана
2012-04-25

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт тавигдаагүй ажээ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор заасан юм байна. Тиймээс цаашид хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай уялдуулан зохицуулах шаардлага бий болсон гэж хууль санаачлагчид үзжээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад орнуудын бодлого, хандлагыг үзэхэд хязгаарлалтууд үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигддаг байна. АНУ-д л гэхэд агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг ажээ. УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэхүү танилцуулгыг хийсний дараа гишүүд асуултаа асуусан. Олон гишүүн энэ хүү хууль сүүлийн үед олны анхаарлын татаад байгаа “South Gobi Sands” компанитай холбоотой юу хэмээн лавлаж байлаа. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, энэ хуулийг одоо хэлэлцэж байгаа нь дээрх компанийн дуулиантай цаг хугацааны хувьд л давхцаад байгаа гэж тайлбарласан. “South Gobi Sands” компанийн хувьд Монголын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр арилжаа хийсэн учир одоогоор түдгэлзүүлээд байгаа бөгөөд одоо энэхүү компани Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах процесс явагдана гэж тэрбээр хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх, татварт нөлөөлөхгүй байх, монополь тогтоохгүй байх гэх мэт нэлээд хэдэн шалгуурыг хангасан байх учиртай ажээ. Дээрх хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа, ноос ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалт хийхэд хязгаар тавих шаардлагагүй гэсэн Д.Одхүү гишүүний санал нэлээн маргаан дэгдээсэн ч Байнгын хорооноос байгуулах ажлын хэсэг дээр нухацтай ярилцах нь зүйтэй гэж тогтлоо. Энэ хуулийг яаралтай батлах шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдсэн бөгөөд яарч байгаа ч нухацтай ярилцах хэрэгтэй гэж тогтлоо. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөн анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэж тогтов. БНФУ-ын Засгийн газраас 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг олгох бөгөөд энэ хөрөнгөөр Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн барилгад их засвар хийн, өргөтгөхөөс гадна 50-иад нэр төрлийн оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хоёр жилийн хугацааны сэлбэг хэрэгслийн хамт нийлүүлэх ажээ. Мөн тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Францад мэргэжил дээшлүүлэхэд зарцуулах юм байна. Ингэснээр дээрх эмнэлэг дэлхийн түвшний хэмжээнд ажиллах нөхцөл бүрдэх нь. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.  
Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
мөнхцэцэг:
баярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаааярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаааярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаааярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаабаярлалаа
2012-04-26
ХЭДЭН СЭНДВИЧЭН БАЙШИН НЭРТЭЙ ЮМ БАРИАД ХАМАГ АШГАА ХАМЖ АВААД ГАРААД ЯВАХААР БИД АНГАЙГААД Л ХОЦОРЧ БАЙГАА БИШҮҮ,
2012-04-25
Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-25
ХҮРЗ БАРЬСАН ТЕХНОЛОГИ БАЙХГҮЙ ГУЙЛГАЧИН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫГ МОНГОЛООС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ МАНАН Л ЛАВ ЧАДАХГҮЙ
2012-04-25