Сингапурын эмч нар туршлагаасаа хуваалцав

img

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын онол практикийн II бага хурал манай улсад зохиогдлоо.  Энэ хурлыг Эрүүл мэндийн яам болон Сингапур улсын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвтэй хамтран зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Сингапурын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвийн захирал, эрдэмтэн профессор К.С.Тан, Ли Кан Хо, Керинсет Кумар Шори нарыг эх орондоо урьж авчирсан. Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбараар нэрд гарсан эдгээр эрдэмтэд мөн элэгний чиглэлээр ажилладаг манай эмч мэргэжилтнүүд Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлаар зөвлөлдсөн юм. Сингапур улсын эмч нар жилд гурван удаа манай улсад ирж,  үнэ төлбөргүй оношлогоо эмчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байх аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
arslan hotiin nohduudtei mongolchuud hamtarch nyagt ajillah heregtei.ondor hogjiltei singa nar mongolchuudiig hundetgej vizgui zorichiuldag yum.yun omnod solongos naaduul chin tuunees iluu hogjison humuus baigaa yumaa.
2012-04-26
Цахим Эмч:
Удахгүй монгол эмч нар гадагшаа явж туршлагаасаа хуваалцах үе ирэх болно
2012-04-25