Хэдхэн хоногийн өмнө МN25 телевизийн “Миний муу сайн найзууд” нэвтрүүлэгт “Х ТҮЦ” уран бүтээлийн нэгдлийн жүжигчин Л.Баттулга буюу Аглуу анд нөхдөө урьж, нэгэн үдшийг хамтдаа инээж баясаж, дурсаж өнгөрүүлсэн билээ. Аглуугийн найзуудын дотор МУГЖ И.Одончимэг зүй ёсоор багтдаг аж. Учир нь Аглуугийн амжилт бүтээл, азтай одтой яваа бүхэн алаг нүдэн Одноотой салшгүй холбоотой гэдгийг тэднийг мэддэг хүн бүхэн мэддэг юм билээ. Одноо түүний уран бүтээлийн хамгийн сайн багш, найз, хамтрагч нь гэгддэг аж. Аглуу найзынхаа урилгаар хүрэлцэн ирсэн Одноо нэвтрүүлэг дуусан даруйд охин руугаа яаран гарч одсон юм.
Гэрэл зургийг Н.Ариунаа