Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо дүрмийн хүрээнд хуралдсан гэж Хяналтын ерөнхий хороо үзжээ
2012-04-26 10:43

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны ээлжит хурал гуравдугаар сарын 17-нд хуралдсан юм. Уг хуралдаанд намын хорооны 105 гишүүнээс  59 нь мандатаа авч хурлыг хуралдуулсан билээ. Гэвч намын Үндсэн дүрмийн хүрээнд болсон явдлыг харлуулах санаа зарим нэг хүнд байсан. Тэд хэвлэлээр ташаа мэдээлэл зохион байгуулалттай тараасан байдаг. Буруу санаа агуулсан хүмүүсийн үл гүйцэлдэх санааг нийслэлийн Ардчилсан нам шүүрэн авч Хяналтын салбар хороогоо хуралдуулан тухайн хурлыг дүрмийн бус болжээ. Дүүргийн намын хорооны хурлыг  энэ сарын 25-ны дотор хуралдуулах  шийдвэрийг энэ сарын 13-ны өдөр Хяналтын салбар хороо гэгч нь гаргажээ. Гэтэл Ардчилсан намын дүрмээр намын хорооны хурлын асуудлыг салбар хороо авч хэлэлцдэггүй. Зөвхөн  Үндсэн дүрмийн хороо авч хэлэлцдэг үндсэн дүрмийн заалттай юм  байна. Өөрт нь хамааралгүй зүйлийг дундаас нь шүүрэн авч хэлэлцсэн дээрх шийдвэрийг Үндсэн дүрмийн хороо  2012 оны дөрөвдүгээр сарын 24–нд авч хэлэлцээд дунд шатны намын хорооны хяналтын салбар  хорооны  тухайн шийдвэрийг хүчингүй болгожээ. Нийслэлийн намын хорооны хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон  аж. Үндсэн дүрмийн хорооны 14/10  дүгнэлтэд “Нийслэлийн Ардчилсан намын Хяналтын салбар хорооны 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хоёр тоот шийдвэр нь Ардчилсан намын үндсэн дүрэм журмын тодорхой заалтуудыг зөрчсөн байна” гэж онцолжээ. Мөн “Намын Үндсэн дүрэм, журам илт зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгож, цаашид ийм үйлдэл хийхгүй байхыг сануулж байна. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн цаг хугацаа ойртсон энэ үед намтай холбоотой аливаа маргааныг дүрмийн дагуу дүгнэлт гаргаж ажиллахыг зөвлөж байна” гэж бичээд  Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Доржсүрэн гарын үсгээ зуржээ Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны дээрх дүгнэлт Хан-Уул дүүргийн намын хорооны ээлжит энэ оны гуравдугаар сарын 17-ны хурлыг намын Үндсэн дүрмийн хүрээнд болсон гэдгийг дахин баталгаажууллаа.
Shuud.mn
Сонин хачин