Чернобылийн АЦС-ын ослоос хойш 26 жил өнгөрчээ
2012-04-26

Өнөөдрөөс 26 жилийн өмнө Украйнд хүн төрөлхтнийг цочроосон аймшигт цөмийн осол болсон юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг ослоос хойш буюу 1986-2004 оны хооронд цацрагт их бага хэмжээгээр хордсон сая гаруй хүн хорт хавдраар нас баржээ. Америкийн фото сурвалжлагч Пол Фуско  дэлхий нийтэд анхааруулах, мөн мартагдсан гашуун сургамжийг сэргээх зорилгоор Чернобылийн АЦС-д айлчилсан байна. Түүний ярьж байгаагаар мартагдсан сургамж гэдэг нь тухайн үеийн ЗХУ-ын эрх баригчид цөмийн ослыг юу ч болоогүй юм шиг нуун дарагдуулснаас болж олон гэр бүл, хүүхэд амиа алдсаныг дэлхий нийтэд ил болгохыг зорьсон байна. Тухайн үед агаарт дэгдсэн цацраг идэвхт бодисыг аюулгүй болгосон гэж мэдээлсэн боловч нүүлгэн шилжүүлэлт хэт удаан байснаас 50 мянган оршин суугч хөрс усанд шингэсэн байсан цацраг бодисонд хорджээ. Тэрбээр Белорусст байхдаа цацраг бодист хордсон хүн гэхэд хэцүү өөр төрлийн амьтад шиг болсон хүмүүсийн зургийг авч сурвалжлага бэлтгэжээ. Цацрагт хордсон хүүхдүүд гадаад төрх, эд эрхтнээс гадна оюун санаа нь хэвийн бус болсон. Булчингийн хэвийн ажиллагаа байхгүй болсноос хүүхдүүд мөлхөж хоол идэж байсан байна. ЗХУ-ын засгийн газар Украйн болон Белоруссын цацрагт хордсон хүмүүсийн ар гэрт туслалгүй зөнд нь орхисон байна. Фотосурвалжлагч Пол Фуско  яг Чернобыль АЦС дээр газар дээр нь очиж сурвалжлага бэлтгэж байсан болохоор Японы Фүкүшима АЦС-ын ослыг дуулаад хүмүүст цөмийн аюулыг сануулахаар шийджээ. Чернобылийн АЦС нь хор хохирол гамшигийн зэрэглэлээрээ дэлхийд хамгийн өндөр буюу 7-р түвшинд очсон. Тухайн үед цөмийн аюулыг зайлуулахын тулд 500 мянга орчим хүн дайчилж, 18 тэрбум  рубль зарцуулж байсан ч энэ нь гамшгийг арилгахад ямар ч нэмэр болоогүй юм. 1986-2000 оны хооронд Белорусс, ОХУ, Украйны цацраг бодис тархсан голомт бүсээс нийтдээ 350 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Чернобылийн АЦС-аас агаарт цацагдсан цацраг бодис Украйн, Белоруссаар агаараар нүүдэллэж Зүүн Европт хүрсэн. Нийт цацрагийн 60 гаруй хувь нь буюу ихэнх нь Белоруссын газар нутагт бууж хүн амьтныг хордуулсан юм. Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж уг ослоос болж хэдэн хүн амиа алдсаныг янз янзын тоогоор хэлдэг. Өөрөөр хэлбэл цөмийн ослоос болж яг хэдэн хүн амиа алдсаныг тогтооход хүндрэлтэй байгаа. Учир нь одоо ч гэсэн тухайн үед голомтод газар амьдарч байхдаа цацрагт хордсон хүмүүс хорт хавдраар нас барсаар байгаа юм. Мэргэжилтнүүд хэдэн хүн нас барсныг тооцох боломжгүй байгаа ч голомтод газраас нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүсийн дотор хавдраар нас барагсдын тоо өндөр байгааг тогтоосон байна. Тэдний барагцалснаар 1984 оноос 2004 оны хооронд цацрагт хордсон сая гаруй хүн хорт хавдраар нас барсан байна. Н.Эдди  
Shuud.mn
Сонин хачин
mongoliig iim bolgoh yumsan ha ha elbegdorj zorigt naraas
2012-04-27
АЙМААР ЮМАА ГЭТЭЛ МАНАЙХАН ЦӨМИЙН ХАЯГДАЛ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД ӨӨРСДӨӨ ГҮЙЛДЭЖ БАЙХ Ч ГЭЖ ХАМАСМААР ЮМ. ЦӨМИЙН ИДЭВХ ОЛОН ЖИЛ АРИЛДАГГҮЙ Ш ДЭЭ МЭДМЭЭР ЮМАА
2012-04-26
zochin:
ukrain belarusaas orj irj baigaa hunsnii buteegdhuund hyanalt tavimaar yum mergejliin hyanaltiinhaan tsatsarag idevht horsond urgasan buudai,elsen chiher shuud l orj irj baigaa daa ayagui bol manai mongol biznesmenuud yamar ard irgedee bodoh bish ashgaa l bodoj baigaa shuu dee
2012-04-26
buugii:
ene ulsaas manaid Super kontig orj irdeg hvvhdvvd mash iheer idej bga haanaas orj irdegiig ni hench meddeggvi Super kontig hortoi oruulj irehiig horih heregtei bna daanch mani met chadahgui yum daa
2012-04-26