«Дүр» уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ
2012-04-27

Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17.00 цагт уран барималч Н.Сүхбүрэн, зураач Х.Энхномин нарын «Дүр» уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд дээрх уран бүтээлчийн керамик баримал, монгол зураг зэрэг 60 гаруй бүтээл тавигдах юм байна. Энэхүү уран бүтээлчид хамтарсан 2-3 үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгосон бөгөөд дотоодын болон олон улсын үзэсгэлэн, уралдаануудад, амжилттай оролцсоор иржээ.Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин