“Кони 2012” хөдөлгөөнд хүмүүс нэгдсээр байна
2012-04-27

“Кони 2012” буюу хүүхдийг хулгайлж хүчээр хүүхэд цэрэг болгож байсан этгээдийн үйл ажиллагааг эсэргүүцсэн хөдөлгөөнд хүмүүс нэгдсээр байна. Жосеф Кони гэгч эрхэм сүүлийн хэдэн жилд 100 гаруй мянган хүүхдэд хулгайлж хүчээр хүүхэд цэрэг болгож байсан юм. “Кони 2012” буюу Уганда, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Төв Африкийн бүгд найрамдах улсад үйл ажиллагаа явуулж, голдуу бага насны хүүхдийг хулгайлж “Хүүхэд цэрэг” болгож байсан бүлгийн талаар харуулсан баримтат кино гарсан цагаасаа эхлэн дэлхий нийтийг цочролд оруулсан. Одоо ч хүүхдийн эрхийг зөрчсөн уг бүлгийн үйл ажиллагааг зогсоох гэсэн хөдөлгөөн дэлхийн бусад улс оронд өрнөсөөр байна. Жосеф Кони гэгч этгээд “Бурханы Эсэргүүцлийн Арми” нэртэй хөдөлгөөн байгуулж, түүндээ сүүлийн 20 гаруй жил бага насны хүүхдүүдийг хулгайлж, элсүүлж байжээ. Тэрээр бурханы нэрийн өмнөөс 100 мянга орчим хүүхэд хулгайлж, бүлэгтээ элсүүлэн Төв Африкийн улс орнуудын засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Албан ёсны судалгаагаар түүний энэ балмад үйл ажиллагаанааас болж, ямар нэг байдлаар  2 сая хүн орон гэрээсээ дайжсан эсвэл орон гэргүй болсон байна. Тэрээр хулгайлсан эрэгтэй хүүхдийг цэрэг болгодог. Эмэгтэй хүүхдийг бэлгийн боол болгож байсан нь нотлогдон юм. Кони мөн бага насны хүүхдүүдийг тамлан зовоож, бах таваа хангадаг байсан байна. Одоо түүнийг Олон Улсын Эрүүгийн шүүх эрэн сурвалжилж байгаа. “Бурханы Эсэргүүцлийн Арми”-д хулгайлагдсан ч амьд гарч чадсан хүүхдүүд уг Кони 2012 хөдөлгөөнд нэгдээд байгаа юм. Амьд гарагсдын ярьж байгаагаар зугтах гэж оролдсон хүүхдүүд шийтгүүлж, зарим тохиолдолд амь насаа алддаг байжээ. Кони 2012 кино бүтээгчид ямар нэг хэтрүүлэг оруулаагүй. Бодит болж байгаа, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа балмад үйл ажиллагааг дэлхий дахинд харуулахаар зорьсон байна. Төв Африкийн эдгээр хөгжил буурай улсад олон жилийн иргэний дайн зэвсэгт бүлгүүдийн зөрчил тэмцлээс болж хүүхдүүдийн эрх ихээр зөрчигддөг юм. Н.ЭДДИ
Shuud.mn
Сонин хачин