Гадаад харилцааны сайд Эрхүү хот дахь Байгалийн их сургуулийн Хүндэт профессор болов

img

Эрхүү хот дахь Байгалын Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгосныг гардуулах ёслол 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мөн сургуульд болов. Г.Занданшатар энэ сургуулийг Эрхүүгийн Улс ард аж ахуйн дээд сургууль нэртэй байхад нь 20 жилийн өмнө эдийн засагч мэргэжлээр төгссөн юм.

Хүндэт профессор цол олгох ёслол дээр тус сургуулийн ректор М.А.Винокуров хэлсэн үгэндээ “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалаас эхлэн есөн Сангийн сайд, 800 гаруй эдийн засагч мэргэжилтэнг бэлтгэж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулснаараа бахархдаг”-аа дурдаад Г.Занданшатар тэдний сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэн анхны Гадаад харилцааны сайд болохыг тэмдэглэв. Энэ арга хэмжээний үед Байгалын Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль цаашид дипломат албаны ажилтан бэлтгэх салбараа нээснийг оролцогчид ихэд билэгшээв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай Эрхүү  мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев уулзах үед Эрхүү хотын их дээд сургуулиудад Монгол Улсаас жил бүр 10 оюутан Орос Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байсныг энэ оноос эхлэн 50 оюутан суралцуулах болгон нэмэгдүүлэх, мөн жил бүр 10 магистрант, 3 докторант суралцуулахаар шийдсэн нь Гадаад харилцааны сайдын ОХУ-ын Эрхүү мужид хийж буй айлчлалыг улам үр дүнтэй болгож байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cazino doktor EREEND hamgaalah dutuu b.a
2012-05-01
hunnu:
Ter yed yambii orosoos uur songolt bgaagui yum.
2012-05-01
cazino doktor EREEND hamgaalah dutuu b.a
ìîíãîë:
Çàíäàíøàòàð öºìèéí øààðûã Ìîíãîëä áóëøëàõ, íóóö ãýðýý õèéõ, êàçèíî òîãëîõ ãýýä ãàâúÿàòàé õ¿í ïðîôåññîð áîëîëã¿é ÿàõàâ.
2012-04-30
Мэргэн Бөөдий:
Энэ бол хамгийн сүүлийн шилдэг онигоо. Дараа нь Якутын, Буриадын, Тувагийн их сургуулиудын хүндэт доктор болгуулахыг гуйсан албан бичиг манай гадаад яамнаас эдгээрт явуулсан байна.
2012-04-30
Nomio:
surguulitaiga ntr gd yu gd bna ymr surguuli boloood 9n said Tsedenbalig turuulsun ni todorhoi yum bishuu? Ireeduin seheetnud odoo ch sursaar bgaa sn surguuli shu mongoliin huvii hudalaa surguuliudin hajuud magadgu muis-n dr garhaar bolovsrol olgodog gazaredaa Oros oron nuugeed yavahguiges hoish mongolchud holiin americ muruudhin orond oros heliig ch bas sn surah heregt shdee
2012-04-30
zochin:
Negdliin nya=bo mergejleer tugssun gee bizdee
2012-04-30
САЙН ЭЦГИЙН НЭРИЙГ 3 ИДНЭ ГЭЖ ЭНЭ БАНДИЙГ ДЭЭ
2012-04-30
Surguulitaigaa taarsan mal sh te,naadah chini.
2012-04-30