Хятадын тэрс үзэлтэн Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орогнож байна
2012-04-30

Америкийн тал Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанченыг Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орогнож байгааг баталлаа. Харин Хятадын тал түүний талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны байранд Хятадын тэрс үзэлт гэгддэг Чен Гуанчен байгаа. Тэрээр Дундадын эрх баригчдын бодлого үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө гэрийн хорионд суугаад байсан юм. Чен Гуанчен  өөрийгөө хуульч гэж үздэг. Өнгөрсөн бямба гаригт тэрээр гэрийн хорионоос оргон Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны байранд орогносон юм. Чен Гуанчен гэрийн хорионоос орголоо гэсэн дуулиантай мэдээ Хятадын өнцөг булан бүрт тархжээ. Түүний энэ зоригтой алхамыг угаасаа Коммунист намын бодлогыг эсэргүүцдэг Хонконгчууд талархан хүлээн авсан байна. Хонконгийн нэгэн иргэний ярьж байгаагаар Чен Гуанчен хэдийгээр хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй ч тэрээр боломжоороо эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Хятадын коммунист намын эрх  баригчид ард иргэддээ жаахан ч болов эрх чөлөө олгоно гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Чен Гуанчен Шандуны жижиг тосгонд гэрийн хорионд хоригдож байхдаа оргожээ. Тэрээр Нэгдсэн Улсын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны айлчлалын өмнө оргосон. Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар Чен Гуанченыг АНУ ЭСЯ-ны байрандаа орогнуулж байгаа нь улс төрийн шинжтэй гэнэ. Учир нь АНУ Хятадад бодлого, эрх ашгийн тулгалт хийж, зөвшөөрөөгүй тохиолдолд  Чен Гуанчены талаар мөрдлөг шалгалт явуулж, Хятад улс хүний эрхийг дээдлэж байна уу үгүй юу гэдгийг шалгуулах зэргээр шантаажилж байгаа байж болох юм байна. АНУ Чен Гуанченыг ЭСЯ-ны байранд орогнуулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Харин Хятадын тал түүний талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Н.Эдди    
Shuud.mn
Сонин хачин