Улаанбаатар
Нарны шилний наадах цаадах...
2012-5-1

Гудамжаар нэг нарны шилний худалдаа. Хүссэн өнгө, загвар... Цүнхэндээ тааруулаад нэгийг, үснийхээ шинэ хэвэнд тохируулаад нэгийг, хувцсандаа бас... Харин шил болгон нүдийг маань хамгаалж чадахгүй нь харамсалтай. Ялангуяа “гудамжны” шилээр нүдээ хамгаална гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Нүдээ хуурч байгаад хараагаа муутгая, нүдний янз бүрийн өвчтэй болъё гэвэл л гудамжнаас шил авч зүүгээрэй. Нарнаас хамгаалах нүдний шилийг зах дээрээс авах хэрэггүй, учир нь тэнд жинхнээсээ нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах шил байхгүй, зүгээр л нарны тод гэрлийг бууруулах төдий үйлчилгээтэй шил л байдаг. Учир нь нүд хамгаалах чадвартай нүдний шилний үнэ хэзээ ч хямд байх боломжгүй юм. Ямар ч шил, цонхны тунгалаг шил ч нарны хэт ягаан туяаг шүүх чадвартай гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин орчин үеийн нүдний шилний гол материал болох пластик бол хэт ягаан туяаг шүүж чаддаггүй. Тиймээс пластик дээр тусгай бүрхүүл түрхэж байж нарны хэт ягаан туяаг шүүдэг нүдэнд ач тустай нүдний шилийг хийдэг. Ийм нүдний шилний үнэ өндөр байдаг учраас зах дээр болон гудамжинд зарж байгаа нарны шилнүүд нь зүгээр л хэлбэр төдий, тэр ч байтугай маш хортой эд юм. Hарны гэрэл буурахаар хүний хүүхэн хараа томордог учраас нүдний болор болон торлог эд рүү огт шилгүй байснаас хавьгүй илүү их хортой туяа ордог. Ийнхүү хэлбэр төдий нүдний шил нүдийг маань хуурч байгаад нараар гэмтээлгэх аюултай. Тиймээс нарны шилийг найдвартай дэлгүүрээс авбал өлзийтэй. Дашрамд хэлэхэд ийм дэлгүүрт шилний чадварыг шалгах, өөрөөр хэлбэл нарны туяаг хэрхэн хааж буцаан ойлгож байгааг нь харуулдаг тусгай аппарат байдаг. “Зөв” шил 3 төрлийн байна: тав тухыг хангах зориулалттай, хамгаалалтын зориулалттай, тусгай зориулалттай гэж хуваагдана. Тав тухыг хангах зориулалттай нүдний шил нь өдөр тутам хэрэглэгддэг шил юм. Шил нь CR-39 маркийн пластикаар хийгдсэн байвал сайн. Гэрэл бууруулах чадвар нь 50% - аас илүү байх ёсгүй. Эсвэл “хамелеон” шилтэй байж болно. Ийм шил эргэн тойрны гэрлээс хамаарч “ажилладаг”. Мөн дээд хэсгээрээ бараан, доогуураа тунгалаг шил байсан ч болно. Өнгөний хувьд уламжлалыг дагасан нь дээр: хар саарал, хүрэн, эсвэл ногоондуу өнгүүд нүдэнд хамгийн тохиромжтой. Ягаан болон алтлаг шар өнгийн шил бүрхэг өдөрт тохирно. Харин цэнхэр болон хөх өнгийн шилийг зүүхгүй байсан нь дээр, учир нь энэ өнгүүд нүдний хүүхэн харааг томруулан нүдний болорыг эмзэг болгож өгдөг. Хамгаалалтын зориулалттай нүдний шилийг наранд биеэ шарахдаа, ууланд явахдаа, мөн цас болон усан орон зайд явахдаа хэрэглэнэ. Ийм шилэнд тавигдах шаардлага өдөр тутмынхаас хатуу байдаг бөгөөд тусгай тэмдэг тавигдсан байх ёстой: давалгаа, нарны зураг, UV 400 или UV Protection гэсэн бичиг байх ёстой. Мөн хажуунаас гэрэл орохгүй байхаар хаалт байх учиртай. Тусгай зориулалтын нүдний шилийг шөнийн цагт автомашин жолоодохдоо, компьютер дээр ажиллахдаа, спортоор хичээллэхдээ зүүх гэх зэргээр янз бүр байдаг. Мөн өнгийн шүүлтүүртэй шилнүүд ч тусгай зориулалтынхад хамаарна.  Жишээ нь шар шүүлтүүртэй шил дүрсний ялгаралыг 25% - аар нэмэгдүүлдэг. Ийм шилийг машин жолоодохдоо болон юм уншихдаа зүүхэд сайн. Байн буудлагын спортын тамирчид ийм шилийг бас их зүүдэг. Гэхдээ ойр ойрхон шар шил зүүх муу нүд ядардаг. Харин ногоон өнгө тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Улаан болон улбар шар шил өнгийг улам хурц болгож догшин ширүүн занг өдөөнө.  Хэдэн жилийн өмнө гүйлтийн болон усан сэлэлтийн тамирчид ийм өнгийн шил зүүж байгаад уралддаг байсан. Хөдөлгөөнт байг буудахдаа тамирчид үзмэн ягаан өнгийн шил зүүхийг илүүд үздэг. Хүүхдийн нүдэнд хамгаалалт бас чухал хэрэгтэй. Маш чанартай нарны шил хэрэгтэй: нарны хорт туяны 99% - ийг шүүх чадвартай шил байх ёстой. Ялангуяа В ангилалын хэт ягаан туяанаас хамгаалдаг шил байх хэрэгтэй бөгөөд UVB гэсэн бичигтэй байх ёстой. Мэдээж чанартай нүдний шил нэлээд үнэтэй. Гэхдээ нүдээ гэмтээчихвэл бүр илүү үнэтэй тусна шүү дээ. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
Shuud.mn
Сонин хачин
hi:
SAIN NARNII SHIL AVII GEVEL NUDNII SHILNII GAZRUUDAAS AV .UNE NI BOLOMJIN NI 20000 DESH BUUR SAIN UUD NI 50000 DEESH UNETEI BAIDAG YM IRGEDEE
2012-05-01
GERLEE:
YAG UNEN.YALANGYA BAGA NASNII HUUHDIIN SHIK SONGOHDOO MASH SAIN ANHAARAH ESTOI SHUU HUMUUSEE