Өнөөдөр Монголын киночдын өдөр
2012-05-01 16:04

Монголын киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрөгч хоёрдугаар сарын 16-ны өдөр  Монголын Кино Урлагийн Зөвлөлийг байгуулсан аж. Энэхүү  зөвлөлд  кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ууд нэгдэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.   Монголын кино урлагийн зөвлөл нь кино урлагийн салбарыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн нэгдсэн  гурван чиглэлээр  бодлогоо боловсруулж  төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэн ажиллах юм байна. Мөн зөвлөл байгуулагдсанаар Монголын кино урлагийг дэлхийн төвшинд хүртэл хөгжүүлэн ажиллах боломжтой гэж үзэж буй.   Зарим хүмүүс кино урлагийг зогсонги байдалд орсон гэж үздэг ч монголын кино урлаг шинэ үедээ явж байна. Хэдийгээр Монголын кино урлагийн орон зайг  Солонгос, Америк кино хүч түрэх байдалтай байгаа ч  энэхүү зөвлөл байгуулагдсанаар өөрийн кино урлагийн орон зайгаа эргүүлэн олж авна хэмээн зөвлөлийн гишүүд мэдээллээ. 1935 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын анхны “Ард” кино театр нээлтээ хийж, 1937 оны энэ өдөр “Майн” баярын жагсаалаар Монголын анхны баримтат кино гарч  байсан түүхтэй аж. Харин энэ түүхт өдрийг Монголын киночдын өдөр болгон тэмдэглэх болсныг МКУЗ-өөс албан ёсоор мэдэгдлээ.   Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин