Хүн худалдаалах гэмт хэргийн талаар сургалт явуулав
2012-05-01

“Олон нийт-цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөр орон даяар үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд орон нутгийн цагдаагийн байгууллагууд нэлээдгүй ажлуудыг хийгээд байгаа юм. Баянхонгор амгийн ГХУСАЗЗ, “Хонгорын түүчээ” ТББ-тай хамтран аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудын сурагч нарыг хамруулан “Түүчээ сурагч” зөвөлгөөнийг зохион байгуулсан байна. Мөн Баянхонгор сумын багийн засаг дарга нарын байранд “Эрх зүйн туслалцаа” үзүүлэх танхимыг ажиллуулж байгаа бөгөөд иргэдээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал болон гэмт хэрэг, гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл авах зорилгоор хайрцаг ажиллуулж эхлэв.   Харин Дундговь аймагОлон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр сарын аяныг өрнүүлсэн байна. Аяны хугацаан хийх ажлын 10 заалт бүхий төлөвлөгөө боловсруулж 15 сумдад хүргүүлж заагдсан  ажлуудыг хийж гүйцэтгэсэн аж. Цагдаагийн хэлтсийн эргүүлд гарч буй алба хаагч нартай хамтран олон нийтийн байцаагч хоёр, Ерөнхий боловсролын таван  сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 22 ажилчдыг өдрийн эргүүлд 10-17 цаг, оройн эргүүлд 17-24 цагийн хооронд үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор МСҮТөв, ЕБ-ийн хоёр сургуулийн 150 сурагчдын дунд архины хор уршиг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сургалт тус тус зохион байгуулсан байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин