Хөтөлийн зам удахгүй ашиглалтад орно
2012-05-02

Чингэлтэй дүүргийн 7, 8, 12 дугаар хорооныхон буюу Хүчит шонхор захаас баруун тийш, чимээгүй хоттойгоо айлсан амьдарч байгаа айлууд, иргэд ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж эхэллээ. Учир нь Хүчит шонхор захын энгэрээр Баянхошууны Хөтөл хүртэл 1,5 км автозам тавих ажил дундаа орсон байна. Өнгөрөгч өвөл Хотын дарга Г.Мөнхбаяр тус хороодын байдлыг үзэж зам тавихаар шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү өчигдөр ажлын явцтай танилцан, ажлыг шуурхай, чанартай хийхийг үүрэг болгов.   Зам тавих газрын зурваст газар нь орсон иргэд  олон үг хэлэлгүй  хашаагаа хойш татаж, газраа эмхлэж өгчээ.  Зам дагаж ирэх гэрэл гэгээ, хөгжилд хүмүүс урамшиж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошуунаас хот руу, Тасганы овоо, Гэсэр сүмээр хойш чиглэх замын ачаалал 10-15 хувь багасна гэдгийг мэргэжлийнхэн тооцож байна. Уг зам нэг сарын дараа ашиглалтад орох аж. Дэнжийн 1000 хавийнхан энэ жил бас нэгэн шинэ замтай болох бөгөөд Дэнжийн 1000-Гахайн байр чиглэлийн 1,2 км замын ажил хийгдэж эхэлжээ.   Энэ үеэр хотны дарга хоёрдугаар Дөчин мянгатын байрнууд дунд дөнгөж ашиглалтад ороод байгаа 200 гаруй метр замын байдлыг үзэж орчны тохижилт, явган хүний зам хийх талаар гүйцэтгэгчид үүрэг өгсөн. Уг замын дор хонгилийн систем байгуулж Улаанбаатарын газар доогуурх байгууламжид эргэлт гаргасан. Харин энэ зам ашиглалтад орсноор Улсын их дэлгүүрийн зүүн хэсгийн түгжрэл тодорхой хэмжээгээр саарах юм.  Хотын орон сууцны хороолол дунд энэ жил 17 зам барина. Тэдний 13-ийнх нь тендер зарлаад зарим нь ажилдаа ороод байна. Мөн Буянт-Ухаагаас Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх  17,5 км, Био комбинат-Шувуун фабрикийн зам гээд олон зам энэ онд ажил нь эхэлж, ашиглалтад орно.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
çî÷èí:
Ãýð õîðîîëîë äóíäóóð çàðèì ãàçðààð çàì òàâèõ íü çºâºº. 2 Ýíõèéí çàìûã çàñàæ ºãºº÷ ýý. Îäîî á¿ð òýð çàì òàì áîëæýý.
2012-05-02
Явган хүний замаа анхаармаар Засгийн газрын хойно цэцэг зардаг дэлгүүр,байгалийн музейн хажуу талын солонгос эзэнтэй кафе явган хүний зам хааж өргөтгөлөө хийх юм Бидэнд машины замаас өөр сонголт алга болох нь хотын эрх мэдэлтэнүүд ээ.....
2012-05-02
Баянмонгол хорооллын урдуур улиастай руу л зам тавимаар байна даа
2012-05-02
зөв богд уулын арын зам их чухал замдаа
2012-05-02