Кабулд дэлбэрэлт боллоо
2012-05-02

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд айлчлал хийгээд буцсаны дараа буюу өнөөдөр Кабул хотод дэлбэрэлт болсон талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Амиа золиослогч террористын машинд хүчтэй дэлбэрэлт болж, машины хэсгүүд агаарт шидэгдсэн байна. АНУ-ын Элчин сайдын яаманд аюулын дохио өгсөн бөгөөд дипломат корпусын ажилтнуудыг цонхноос холдож, хоргодох байранд нуугдахыг зөвлөсөн гэнэ. Ерөнхийлөгч Обама мягмар гаригт гэнэтийн айлчлалаар Афганистанд ирсэн бөгөөд богино хэмжээний айлчлалаа өнөөдөр дуусгасан юм. Түүний айлчлал нь мөн “Аль-Каида” террорист бүлгийн толгойлогч Осама бен Ладенийг устгасан өдөртэй холбоотой аж. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө АНУ-ын тусгай албаны цэргүүд Осама бен Ладеныг устгасан юм.
Shuud.mn
Сонин хачин