Афганистанд дахин хоёр дэлбэрэлт боллоо
2012-05-02

Өнөө өглөө Кабул хотод дахин хоёр удаа дэлбэрэлт болсон талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Эхлээд Кабулын баруун хэсэгт гурван удаа дэлбэрэлт болсны улмаас  найман хүн амь үрэгдэж, 17 хүн шархадсан тухай цагдаа нар мэдэгдсэн байна. Талибанууд террорист халдлага хийсэн хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг тус оронд айлчлал хийсэнтэй холбоотой халдлага үйлдсэн гэжээ. Дараа нь гадаадын иргэд байдаг дүүрэгт бөмбөг дэлбэрсэн тухай орон нутгийн хэвлэлээр мэдээлсэн бөгөөд одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.      
Shuud.mn
Сонин хачин