Цэрэг татлагын товчооны хурал боллоо
2012-05-02

2012 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 4-6 ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд  явагдах бөгөөд Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурал өнөөдөр боллоо.   Энэ жилийн цэрэг татлагын үеэр цэргийн насны залуучуудын бие бялдарын хөгжлийн судалгаа хийх юм. Мөн цэргийн алба хаагаад халагдаж ирж байгаа залуусыг ажлын байраар хангах асуудлыг дүүргүүд зохион байгуулна.   Хэрэв 26 нас хүрсэн ч цэргийн алба хаагаагүй тохиолдолд 3.004.000 төгрөг төлж, цэргийн алба хаахаас чөлөөлөгдөнө. Мөн энэ жил Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан цэргийн алба хаахаар явж буй залуучуудыг  иргэний үнэмлэхээ авч явахыг Нийслэлийн Цэргийн Штабын дарга,  Хурандаа Ж.Болдбаатар  үүрэг болголоо. П.Наран
Shuud.mn
Сонин хачин