Оюутнуудад тэтгэлэг гардуулав
2012-05-03

“Ганди” сангаас БНСУ-ын “Шинхан” банкны “Мөрөөдлийн сан”-тай хамтран жил бүр Монголын их дээд сургуульд суралцдаг оюутнуудад зориулан сургалтын тэтгэлэг олгодог уламжлалтай. Энэ онд МУИС, ХААИС, ШУТИС, Санхүү эдийн засаг, ЭМШУИС, Монос, Боловсролын их сургууль, Хүрээ дээд сургууль зэрэг улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн нийт 52 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлж байгаа аж. Өнөөдөр НХХ-ийн сайд Т.Ганди тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламжийг нь гардуулан өгч сурлагын өндөр амжилт хүслээ.   Дашрамд дуулгахад, дотоодын их дээд сургуульд онц суралцдаг, амьдралын хүнд нөхцөлд амьдардаг, сургалтын төлбөрөө төлөх бололцоогүй оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг юм байна. Тус сангаас зургаа дахь жилдээ оюутнуудад тэтгэлэг олгож байгаа ба энэ хугацаанд нийт 500 гаруй оюутнуудад сургалтын төлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлэх тэтгэлэгт хамруулжээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Gandhi:
ene enethegiin san yumuu? yun san yum bol?
2012-05-03