Хөтөлийн зам удахгүй ашиглалтад орно
2012-5-3

Энэ жил цөөнгүй газарт автозам барих ажил өрнөж байгаа. Тэдгээрийн нэг нь Дэнжийн 1000-аас Баянхошууны Хөтөл хүртэлх 1,5 км автозам юм. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошуунаас Тасганы овоо, Гэсэр сүмээр хойш чиглэх замын ачаалал 10-15 хувь багасана гэсэн тооцоо бий.  Түүнчлэн Дэнжийн 1000- Гахайн байр чиглэлийн 1,2 км замын ажил ч эхэлжээ.  Хотын орон сууцны хороолол дунд энэ  жил 17 зам барих бөгөөд . түүний 13-ийнх нь тендер зарлаад зарим нь ажилдаа ороод байгаа аж. Мөн Буянт-Ухаагаас Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх  17,5 км, Био комбинат-Шувуун фабрикийн зам гээд олон зам энэ онд ажил нь эхэлж, ашиглалтад орох юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин