АН-ын бүлэг завсарлага авлаа
2012-05-04

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэний дараа хурал даргалагчийн зүгээс дараагийн асуудлыг хэлэлцэхээр танилцуулахад АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гишүүн, дараагийн хэлэлцэх асуудал “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” байгаа. Энэ асуудал дээр манай намын бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа тул асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцье. Харин "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өмнө нь хэлэлцье гэсэн саналтай байна гэлээ. Үүний хариуд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, хэлэлцэх асуудал их, цаг их алдаж байгаа талаар хэлээд хугацаа нь шахуу байгаа дээрх тогтоолын төслийг хэлэлцэх саналыг хүлээн авч уг тогтоолын төслөөр санал хураан гишүүдийн олонхи дэмжсэнээр Нийслэлийн сонгуулийн тов албан ёсоор зарлагдлаа. Түүнчлэн дараагийн асуудлыг хэлэлцэх болоход мөн л АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гишүүн, “Энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөр Сонгуулийн Ерөнхий хорооны зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа. Сонгуулийн тухай хуулиар хийгдэх ажлууд ихээр хуримдлагдсан байгаа учир УИХ энэ асуудалд ач холбогдол өгч дээрх асуудлыг эхний ээлжинд шийдэх шаардлага байгаа юм. Энэ асуудлыг холбогдох байнгын хороогоор оруулан хугацаа алдалгүй шийдтэл бусад асуудлыг хойшлуулая. Иймээс АН-ын зүгээс завсарлага авч байна” гэлээ. Ингээд хурал даргалагчийн зүгээс АН-ын бүлгийн саналыг хүлээн авч хуралдааныг завсарлуулсан юм.    
Shuud.mn
Сонин хачин
11:
ene AN ajlaa hiigvi yum bn daaa
2012-05-04