Энэ сарын 18-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Аавыгаа санахаар” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа дуучин П.Идэржавхлангийн тоглолтыг МУГЖ Ч.Бат-Эрдэнэ зохион байгуулж байгаа аж. Тэрээр Ирландад сурч байгаа бөгөөд амралтаараа эх нутагтаа иржээ. Гэтэл зүгээр сууж чаддаггүй өрөмний өт шиг тэрээр “шинээр төрсөн” нялх дуучны тоглолтыг зохион байгуулж өгнө хэмээн “панаалдаж” санасандаа хүрчээ.